В.Путин Төрийн Думын сонгуулийг товложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думын VIII удаагийн хурлын депутатуудын сонгуулийг энэ оны есдүгээр сарын 19-ний нэгдсэн санал хураалтын өдөр товлох зарлигт гарын үсэг зуржээ.
Уг баримт бичиг албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг зургаадугаар сарын 17-нд хууль эрхзүйн мэдээллийн албан ёсны хуудсанд нийтэлжээ.
2021 оны нэгдсэн санал хураалтын өдөр Төрийн Думын сонгуультай зэрэгцэн ОХУ-ын есөн субъектын тэргүүн нарын болон 39 бүс нутгийн парламентын шууд сонгууль болно.