Халдварын тохиолдол 20-иор нэмэгдэж, зургаан иргэн эдгэрчээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-17 14:32:56

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 20-иор нэмэгдэж, сүүлийн 24 цагт зургаан иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 708 хүнд PCR шинжилгээ хийснээс ийнхүү 20 тохиолдол нэмэгдсэнээр нийт тохиолдол 192 болж байна.

Тодруулбал, Хэрлэн суманд арав, Сэргэлэн суманд нэг, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байгаа аж. Сэргэлэн суманд илэрсэн нэг тохиолдлын хувьд өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол Хэрлэн суманд илэрсэн тохиолдлын хувьд "Итгэл ивээлт" эмнэлэгт хэвтээд гарсан хоёр иргэн, Цаг уурын станцын нэг ажилтан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас дөрөв, "Мянгат" орон сууцны байруудаас хоёр илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь батлагдсан тохиолдлоын маршрутаар үйлчлүүлсэн иргэд дундаас PCR шинжилгээ авахад илэрсэн гэлээ. 

Өнөөдрийн байдлаар 110 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 18 иргэн байна. 

Холбоотой мэдээ