Мал, махны үнэ өссөн үзүүлэлттэй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-17 10:17:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр энэ оны тавдугаар сарын байдлаар мал, махны үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 15,3-24,8 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Тус аймагт тэмээ 1,3, адуу 1,1, үхэр 1,3 сая, хонь 198.0, ямаа 146.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал малын үнийн хувьд тэмээнийх 26.5, адууных 19.6, үхрийнх 8.5, хониных 15.3, ямааных 6.6 хувиар тус тус өсжээ. Нэг кг махны үнэ аймгийн хэмжээнд үхрийн мах 12,3, хонины мах 11,3, адуу, ямааны мах 10,0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23,3-25,9 хувь нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ