Аймгийн хэмжээнд 79558 толгой мал хорогдсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-16 17:56:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 79558 толгой мал хорогдсон гэж ХХААГ-аас мэдээллээ.

Үүнээс тэмээ 3080, адуу 2355, үхэр 1303, хонь 17248, ямаа 55572 байна. Малын хорогдол нийт мал сүргийн 2,8 хувийг эзэлж, Ханхонгор сумын нэг өрх огт малгүй болсон, мал сүргийн 50 хувиас дээш хорогдсон 33 өрх байна. Сэврэй, Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Даланзадгад, Гурвантэс суманд малын хорогдол ихтэй, нийт мал сүргийн 3,3-5,4 хувь хорогдсон гэсэн мэдээтэй байгаа аж. Энэ оны 3 дугаар сарын 14-15-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 12 сумын 68840 толгой мал шуурганд уруудсан. Үүнээс 57569 толгой малыг эргэн олсон. 3,4 дүгээр сард болсон шуурганы улмаас 1300 толгой мал хорогдсон байна. 

Холбоотой мэдээ