К.Лам вакцинд хамрагдахыг оршин суугчдадаа уриалжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-06-14 12:53:56

ХОНКОНГ. /Xinhua/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам хэвийн амьдралдаа аль болох түргэн хугацаанд эргэх орохын тулд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг оршин суугчдадаа хандан уриалжээ.


“Урьдын адил аялж зугаалж, бизнесийн аялал хийж, гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзахын төлөө вакцинжуулалтын түвшнээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж К.Лам нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлсэн байна.


7.5 сая оршин суугчтай Хонконгт сүүлийн 24 цагийн хугацаанд 54 мянга гаруй тун вакцин тарьсан нь вакцинжуулалтын аяныг хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлснээс хойш өдөрт бүртгэгдсэн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.


Хонконгт сүүлийн мэдээллээр, 1.7 сая гаруй оршин суугч вакцины эхний тунг хийлгэсэн нь вакцинд хамрагдах насны хүн амын 26 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн 1.18 сая хүн вакциндаа бүрэн хамрагджээ.


Ням гаргийн байдлаар “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол сүүлийн зургаан хоног дараалан бүртгэгдээгүй Хонконгт халдварын нийт 11877 тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ