Төмөр замын засвартай холбоотойгоор түгжрэл үүсэж болзошгүйг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-14 10:56:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр Таван шарын ойролцоох 396 дүгээр км-ийн төмөр замд засвар хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн баруун чиглэлд, тодруулбал, I хороолол болон Гурвалжингийн гүүр, Толгойтын чиглэлд замын хөдөлгөөн ихсэж түгжрэл үүсэж буй учир дээрх замуудаар хөдөлгөөнд оролцолгүй, хойд урд тойргийн замаар зорчихыг ТЦА-наас анхааруулж байна. 




Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийж буйтай холбоотойгоор өнөөдөр 6.00-18.00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396 дүгээр км-ийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул  дээрх хугацаанд гармыг үе үе  хаах зайлшгүй шаардлага үүсэж буйг "УБТЗ" ХНН-ээс мэдээлж, авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж болзошгүйг мөн анхааруулллаа. 




Холбоотой мэдээ