Коронавирусний халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-13 14:32:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Молекул, биологийн лабораторид өнгөрсөн 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын 190, голомтот бүс нутгаас ирсэн болон гэрийн ажиглалтад байгаа 52 иргэнд PCR шинжилгээ хийжээ.

Үүнээс 5 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Халдвартай болох нь батлагдсан иргэдийн 2 нь өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн аж. Харин 2 хүн энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос онгоцоор ирж аймгийн төвд гэрийн ажиглалтад байсан, 1 нь тэдний ойрын хавьтал байна.

Халдвар илэрсэн хүмүүсийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхлээд байна. 

Холбоотой мэдээ