Төрийн алба хаагчдын 17.1 хувь нь үндэсний бичгээ сайн мэддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-12 19:00:03

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох 2021 оны эхний судалгааны дүн гарчээ.

Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 17.1 хувь нь үндэсний бичгийн мэдлэг сайн, 29.5 хувь нь дунд зэрэг, 25.5 хувь нь бага зэрэг мэддэг гэж хариулсан бол 27.9 хувь нь үндэсний бичгийн үсэг, тоо мэдэхгүй, уншиж, бичиж чадахгүй буюу ямар нэгэн мэдлэг огт байхгүй гэж хариулсан аж.

Нийт судалгаанд хамрагдагчдын 17.1 хувь нь маш сайн буюу сайн, 82.9 хувь нь хангалтгүй дүн үзүүлжээ.

Холбоотой мэдээ