"Файзер" вакциныг жирэмсний 14-30 долоо хоногийн дотор хийхийг зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-12 12:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 1152 жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварласнаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлүүлж байгааг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэв.


Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар 12 жирэмсэн ээж хүнд буюу нэн хүнд байна. Мөн "КОВИД 19"-ийн хүндрэлээр хоёр эх нас барсан харамсалтай мэдээ байна. Тэд 30 орчим долоо хоногтой байсан бөгөөд уушгины хүндрэлээр эндсэн. 

Файзер”вакциныг Европ, Канад, Европын орнууд жирэмсэн эмэгтэйчүүддээ хийж эхлээд байна. Манай улсын хувьд судалж үзэж, жирэмсэн эмэгтэйчүүдэд "Файзер" вакциныг жирэмсний 14-30 долоо хоногийн дотор хийхийг зөвлөж байна. Эхний тунгаа 14 долоо хоногоос хойш, хоёр дахь тунг 36 долоо хоногоос хойш хийлгэхийг зөвлөж байна” гэв.


Мөн тэрбээр энэ  сарын 14-нөөс эхлэн улс орон даяар жирэмсэн эмэгтэйчүүдээ "Файзер" вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг дурдсан юм.

Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулах цэгүүд:

1.      Багануур ЭМТ-ийн А корпус

2.      Багахангай ЭМТ

3.      Баянгол 86-р цэцэрлэг

4.      Баянзүрх 97-р сургууль

5.      Налайх ЭМТ

6.      Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

7.      Сүхбаатар 69-р цэцэрлэг

8.      Хан-Уул механик инженерийн сургууль

9.      Чингэлтэй Аврагч спорт хороо

Холбоотой мэдээ