Залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-09 17:09:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Баянхонгор аймагт 15:00 цагийн байдлаар 31.9 хувийн ирцтэй байна. 

Баянхонгор аймагт 56.469 иргэн санал өгөхөөс 15:00 цагийн байдлаар 17.988 иргэн саналаа өгчээ. 

Сумдын хувьд:

1. Баянхонгор сум – 24,7

2. Баацагаан сум – 29,4

3. Баянбулаг сум – 43,3

4. Баянговь сум – 36,5

5. Баянлиг – 30,6

6. Баян-Овоо – 27,4 

7. Баян-Өндөр – 39,6

8. Баянцагаан – 32,9

9. Богд – 35,3

10. Бөмбөгөр – 28,6

11. Бууцагаан – 35,6

12. Галуут – 35,3

13. Гурванбулаг -  50,2

14. Жаргалант – 31,1

15. Жинст – 37,2

16. Заг – 44,7

17. Өлзийт – 38,1

18. Хүрээмарал – 40,7

19. Шинэжинст – 35,6

20. Эрдэнэцогт – 39,4 хувьтайгаар тус тус үргэлжилж байна. 

Санал өгч буй иргэдийн дийлэнх хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд аймгийн Сонгуулийн хорооноос 18-аас дээш насны иргэд, залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Холбоотой мэдээ