Дундговь аймагт 30947 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-09 11:46:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагаа Дундговь аймагт өглөөний 7:00 цагт эхэлж, 15 сумын 52 хэсгийн хороонд санал хураалт хэвийн явагдаж байна.

Тус аймгийн хэмжээнд 30947 сонгогч саналаа өгөх ба аймгийн сонгуулийн хороо, 52 хэсгийн хороонд 768 төрийн алба хаагч ажиллаж, саналаа өгөхөөр ирсэн иргэдийн дараалал, хоорондын зай, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа аж.

Сайнцагаан сумын 9 хэсгийн хороонд өглөөний 10:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 11,3 хувьтай байна. 

Холбоотой мэдээ