Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн 92 хувь нь саналаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-08 23:46:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргасан 1549 сонгогчоос 92.9 хувь буюу 1439 иргэн санал өглөө.

Дээрх сонгогчдын саналыг 110 хэсгийн хорооноос 316 төрийн албан хаагч 158 чиглэлд гарч ажиллан, 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авчээ.

Саналаа өгсөн нийт сонгогчийн 1375 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.1-т заасан сонгогчид бол 64 нь "Ковид-19" халдварын улмаас эмнэлэгт болон тусгаарлах байр, гэрийн ажиглалтад байгаа иргэд байв. 

Санал авах үеэр улс төрийн намуудаас 135 ажиглагч хяналт тавьж ажиллалаа.

Холбоотой мэдээ