Оросын авсан хоригийг Канад үндэслэлгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-08 12:05:19

ОТТАВА. /TASS/. Канадын Засгийн газар 9 иргэнийх нь эсрэг Оросын авсан хориг арга хэмжээг үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрч боломгүй гэж үзэж байна.


“Гуравдугаар сарын 24-нд хориг арга хэмжээ авсны хариуд Орос улс Канадын 9 иргэнийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү хориг арга хэмжээ нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм” хэмээн Канадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


"Канадын эрх баригчид Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, түүнийг дэмжигчдийн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг хориг авсан. Орос улсад хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал дордож, иргэний нийгэм, бие даан дуу хоолойгоо өргөх орон зайд шахалт үзүүлж буйд бид санаа зовнисон хэвээр байна. Оросын хоригийн жагсаалтад багтсан хүмүүсийг Канад дэмжиж, ардчиллыг хамгаалахдаа түншүүдтэйгээ хамтран ажиллахаа зогсоохгүй” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.


Оросын эсрэг чиг шугамыг явуулахтай холбогдсон Канадын 9 иргэнийг өмнө нь Орос хар жагсаалтад оруулж, нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хоригложээ. Канадын Засгийн газар 3 дугаар сарын 24-нд Оросын иргэдийн эсрэг хууль бусаар хориг авсны хариуд ийм алхам хийсэн гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова цохон дурджээ.


Холбоотой мэдээ