Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1365 иргэн санал өгнө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-07 22:26:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Санал авах зөөврийн битүүмжилсэн  хайрцгаар 1365 иргэн санал өгөхөөр хүсэлтээ илрүүлжээ. 

Тодруулбал, Эрүүл мэнд болон цагдан хоригдож байгаа зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 925 иргэн, коронавируст халдварын улмаас гэрээр тусгаарлагдаж байгаа 440 иргэн санал өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн байна. Ийнхүү Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос 2021.06.08-ны 09:00-20:00 цагийн хооронд  санал авах зөөврийн битүүмжилсэн  хайрцгаар дээрх иргэдийн саналыг авахаар болжээ. 

Сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дамжуулан авна гэж заасны хүрээнд санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаснаар битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг оршин байгаа газарт нь очиж авах аж. 

Холбоотой мэдээ