5 хүнээс коронавирус илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-07 11:19:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусний халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 41 боллоо.

Тодруулж хэлбэл, Улаанбаатар хотоос өчигдөр орж ирсэн 2 иргэнд аймгийн Авто тээврийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарч, улмаар PCR шинжилгээгээр баталгаажжээ.

Мөн нийслэлээс ирж гэрийн хяналтад байсан 2 иргэнээс, дотоодын голомтын ойрын хавьтал 1 хүнээс тус тус халдвар илэрсэн байна.

Өвчилсөн хүмүүсийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ хийж эхлээд байна.   

Холбоотой мэдээ