Монголын сагсан бөмбөгчид Румын улсын шигшээг 22:9-өөр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-06 00:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “Токио-2020” олимпын наадамд оролцох сүүлийн ганц эрхийн төлөөх эхний тоглолтоо ялалтаар эхлүүлэв.

  

Энэхүү эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо 6 дугаар сарын 4-6-нд болж байна. Монголын шигшээ баг тэмцээний "B" хэсэгт Унгар, Румын улсын шигшээ багтай оноолт таарсан бөгөөд эхний тоглолтондоо Румын улсын багийг 22:9 буюу 13 онооны илүүгээр хожлоо.

 

Удахгүй 02 цаг 35 минутаас  Монголын шигшээ баг, Унгарын шигшээ багтай тоглоно. Тус тэмцээний "A" хэсэгт Украин, Словени, Бельгийн шигшээ багууд өрсөлдөж байна. 

 

Энэ удаагийн тэмцээнд 5х5 болон 3х3 сагсан бөмбөгөөр олимпын эрх аваагүй эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм.

 

Хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээ шатанд шалгарах бол хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан баг нөгөө хэсгийн гуравдугаар байрны багтай өрсөлдөж ялсан нь хагас шигшээд хүч үзнэ.

Холбоотой мэдээ