АНУ Умард Солонгосыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-22 12:48:40

ВАШИНГТОН. /Anadolu/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолуудыг зөрчин хоёр баллистик пуужин харвасан гэж АНУ-ын Засгийн газар Умард Солонгосыг буруушаалаа.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос пуужин хөөргөсөн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг АНУ авсан” гэжээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “АНУ болон түүний холбоотнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийж байна” гэсэн байна.

Өнөө өглөө Умард Солонгосын тал дунд тусгалын хоёр “Мусудан” баллистик пуужин хөөргөсөн нь баллистик пуужингийн технологи ашиглахыг тус улсад хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчсөн хэрэг гэж Кирби мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, иймэрхүү өдөөн хатгасан үйлдлүүдийнх нь хариуцлагыг Умард Солонгост хүлээлгэх олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэрийг дэмжиж байгаагаа АНУ илэрхийлэх ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ