Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-28 21:42:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй ба дөрвөн хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ. 

Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш коронавирусний халдварын 279 тохиолдол бүртгэгдсэн. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас Есөнбулаг сумын 35 гудамж, 18 байрны иргэдийг хяналтад байлгаж түргэвчилсэн шинжилгээг авч байгаа. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээ хийж байгаа тухай АОК-оос мэдээллээ.

Өнөөөдөр дөрвөн хүн эдгэрч нийт 254 хүн эмнэлгээс гарсан бөгөөд одоогоор аймгийн хэмжээнд 24 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Говь-Алтай аймагт тавдугаар сарын 26-ны байдлаар 1679 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Хамрагдах ёстой нийт иргэдийн 84.7 хувь нь эхний тунд, 36.1 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан байна.

Холбоотой мэдээ