Халдвар авсан нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-27 18:47:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын дөрвөн тохиолдол нэмж батлагдсныг мэдэгдлээ.

Аймгийн хэмжээнд нийт халдварын 151 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар Булган суманд 45, Могод суманд нэг иргэн эмчлүүлж байна. Коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь нэн хүнд нэг, хүндэвтэр найм, хөнгөн 36 байна.

- Булган суманд бүртгэгдсэн 55 тохиолдлын 58,1 хувь нь гэр бүлийн хүрээнд ойр дотно хамаатан садан зэрэг хүмүүст халдвар тархаж байна. Өнгөрсөн 24 цагт зургаан настай хүүхэд халдвар авсан нь батлагдсан. Халдварын 16,0 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Цаашдаа хүүхдүүд, дархлаажуулалтад хамрагдаагүйг иргэд анхаарах хэрэгтэй. Нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Холбоотой мэдээ