"Мал төхөөрөх болон арьс, шир эсгэлтгүй хуулах технологи”-д суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-24 22:26:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/ хамтран Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” /SECiM/ төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Баянхонгор аймагт “Мал төхөөрөх, арьс шир эсгэлтгүй хуулах технологи” сургалтыг Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, /МАШҮХолбоо/ Ховд аймгийн Алтайн уулсын оргил хоршооны баг бүрэлдэхүүн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгууллаа.

Энэ сарын эхээр 20 сумын 20  аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөлд “Мал төхөөрөх, арьс шир эсгэлтгүй хуулах технологи” цахим сургалтыг зохион байгуулсан бол тоног төхөөрөмж суурилуулах, практик сургалтыг Баянхонгор сумын “Баянжаргант хүнс” ХХК-ний үйлдвэрт ийнхүү зохион байгуулсан юм. 

Төсөл хэрэгжснээр Өлзийт, Баян-Овоо, Жинст, Баянлиг, Баацагаан, Богд, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Жаргалант, Баянцагаан, Баянхонгор 11 сумын хоршоо, мах боловсруулах үйлдвэрүүдэд малын арьс, ширийг хуулах тоног, төхөөрөмжтэй болж байгаа аж. 

Арьс ширийг эсгэлт гэмтэлгүйгээр хуулж, боловсруулснаар экспортод өндрөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. 

Холбоотой мэдээ