Хэнтийчүүд өглөөний дасгалдаа идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 14:30:45

Хэнтий аймгийн засаг даргын А/491-р захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд "Мөнхийн хайрын урсгалын тэргүүн Н.Ариунжаргал, Биеийн тамир спортын газар /БТСГазар/-тай хамтран Олимп цогцолборт Өглөөний дасгалыг албан байгууллага, аж ахуй нэгжүүд хуваарийн дагуу явуулж байна.

Тэд "21-р зууны чимээгүй тахал болсон хөдөлгөөний дутагдлаас ангид байж эрүүл чийрэг бие бялдартай Хэнтийчүүд болцгооё. Эрүүл мэндээрээ гоёж - Идэвхитэй хөдөлгөөн хийцгээе" гэсэн уриатай нэгдэж даваа-баасан гарагт 06:00, бямба, ням гарагт 07:00 цагт өглөө бүр дасгалаа хичээлүүлж байгаа бөгөөд иргэд ч дасгалдаа идэвхтэй оролцож байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулаад 7 сар гаруй хугацаа болж байгаа бөгөөд эхэндээ төрийн алба хаагчид оролцдог байсан бол өнөөдрийн байдлаар иргэд идэвхтэйгээр оролцдог болсон нь чухал ач холбогдол өгч байна гэж зохион байгуулчид онцолж байв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ