Өлзийт сумын батлагдсан 4 тохиолдлыг аймгийн тусгай эмнэлэгт эмчилгээнд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-19 15:31:00
Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт суманд Улаанбаатараас ирээд долоо хонож байгаа хүний ойрын хавьтал дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Анх 5 дугаар сарын 16-нд түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарснаар аймгийн лабораторид сорьцыг илгээсэн байна. 
Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 25 өрхийн 71 хүнээс шинжилгээний сорьц цуглуулжээ. Батлагдсан тохиолдлуудыг аймгийн тусгай эмнэлэгт зөөвөрлөн хүргээд байна. Мөн АОК-оос 12 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг суманд ажиллаж байна. 
Суманд энэ сарын 16-ны өдриын 20.30 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, гарах, орох хөдөлгөөн болон үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон. 
Иргэдэд эм, ундны усыг түгээлтээр өгч байна. Сумын эмнэлгийг Хүүхдийн цэцэрлэг рүү нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн байрыг тусгай эмнэлэг болголоо хэмээн тус сумын сурвалжлагч Т.Энхцэцэг мэдээллээ.
Холбоотой мэдээ