Шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-19 12:40:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 20-ноос 24-ний өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд салхи шуургатай байх төлөв ажиглагджээ.  

Тодруулж хэлэхэд, хугацааны эхээр нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно. Энэ үеэр салхины хурд 16-18 м/с, түр зуур 20-22 м/с-д хүрч ширүүсэн шороон шуурга, уул, даваануудад цасан шуурга шуурна.

Агаарын температур 21, 22-ны өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байх төлөвтэй.

Холбоотой мэдээ