Залуучууд Хархираа ууланд авирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-21 13:00:45

Увс аймгийн хэсэг залуус Тариалан сумын нутагт орших Хархираа уулын Баянзүрх оргилд амралтын өдрүүдээр авирсан байна.

Тэднийг уулын спортын мастер Д.Баттулга удирдаж явжээ. Багийн гишүүдэд багагүй адал явдал, эрсдэл тулгарсан ч бүгдээрээ Баянзүрх оргилд гарч чадсан байна.

Оргилоос Увс, Хяргас, Үүрэг нуурууд,  Дэглий цагаан уул, Түргэний уулс сүндэрлэн алган дээр юм шиг ойрхон харагддаг юм. Залуусыг авирах үед цаг агаар тогтуун, тэнгэр цэлмэг, сайхан өдөр болсон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ