Олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулан зорчихгүй байхыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-18 10:09:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус сумын Онцгой комисс энэ сарын 17-нд шуурхай хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал:

-Сумын хэмжээнд бүх аж ахуйн нэгж, албан байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлт хийх,

-Сум хооронд зайлшгүй тохиолдлоор зорчих үед тухайн зорчиж буй орон нутгийн Онцгой комиссоос уг иргэнийг хүлээн авахыг зөвшөөрсөн бичгийг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл, асуумжийн хуудсыг олгох,

-Гэрийн ажиглалтын хяналт болон хөдөлгөөнт эргүүлийн ажлыг чанаржуулах зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.

Иймээс Сүхбаатар сумын Онцгой комиссоос иргэддээ хандаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг онцгойлон анхаарууллаа. Мөн шаардлагагүй тохиолдолд унадаг дугуйтай болон явганаар наадмын талбай, гэрэлт цогцолбор, төв талбай, хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулан зорчихгүй байхыг зөвлөж байна.   

 

Холбоотой мэдээ