Хүүхдийн спортын V их наадмаас 25 медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонголын хүүхдийн спортын V их наадм-ын шигшээ тэмцээнд Хэнтий аймгийн баг тамирчид 25 медаль хүртэв.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоолоор орон даяар зохион байгуулагдсан ”Монголын хүүхдийн спортын v их наадам”-ын шигшээ тэмцээнд Хэнтий аймаг 75 өсвөрийн тамирчин, 12 дасгалжуулагч, 5 албаны хүн нийт 93 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцов. Тус тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг нийт 30 багийн 2113 тамирчин спортын 17 төрлөөр өрсөлдсөн юм. Харин манай аймгийн баг тамирчид тус наадмаас 3 алт, 4 мөнгө, 18 хүрэл медаль хүртэж, их наадмын бүх шатны тэмцээнийг зохион байгуулж оролцсон амжилтаараа “ШИЛДЭГ 10” аймгийн нэгээр шалгарч цом, өргөмжлөл, медалиар шагнууллаа.
О.Буянхишиг
Сэтгэгдлүүд