Хургыг төөнөн хөнгөлөх аргаар ашиг шимийг нь нэмэгдүүлнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-10 18:25:26

Увс /МОНЦАМЭ/. “Шинэ хөдөө Увс”, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд хургыг төөнөн хөнгөлөх аргаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх туршилтыг Увс аймгийн 10 суманд хийхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл хургыг уламжлалт аргаар бус гадагшлах уургын судсыг нь лазрын туяагаар хатаах механик аргыг ашиглан хийх юм байна. Эхний ээлжинд Тариалан суманд 1000 орчим хургыг төөнөн хөнгөлөх аргаар уургийн агууламж нэмэдүүлэх энэхүү туршилтад хамруулахаар болжээ.

Уг ажлыг Увс аймгийн харьяат, Мал эмнэлгийн ухааны доктор Б.Нилбаатар ирж хийх ба сум тус бүрт нэг хүнийг дадлагажуулна. Төөнөн хөнгөлөх аргыг өмнө нь БНХАУ, Япон улсад нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Ташрамд дурдахад, хурганы гадагш алдагдах уургыг биед шингээснээр уургийн агууламж 34, махны гарц 10 кг-аар нэмэгдэнэ гэж тооцож байна. Мөн баяд үүлдрийн хонинд уг туршилтыг хийх аж.

Холбоотой мэдээ