Коронавирусний халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-10 10:49:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 1 тохиолдол батлагдаж, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 9 боллоо.

Тодруулж хэлбэл, энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн ачаа тээврийн машины туслах жолоочоос халдвар илэрсэн байна. Тээврийн хэрэгсэлд 2 хүн хамт иржээ.

Халдвартай болох нь батлагдсан иргэнийг Ковидын эмнэлэгт шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 9 хүний 6 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ