"McDonald's"-ийн ажилтнууд ажил хаяхаар төлөвлөж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-08 14:00:03

НЬЮ-ЙОРК. /TASS/. “McDonald's” түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнууд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 доллар болгохыг шаардаж, ажил хаяхаар төлөвлөж байна. 


Энэ тухай дэлхийн өнцөг булан бүрд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 ам.доллар болгож дээшлүүлэх зорилготой “Fight for $15” холбоо “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“McDonald's”-ийн ажилтнууд тавдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Флорида, Өмнөд Каролина, Умард Каролина, Мичиган, Висконсин, Иллинойс, Миссури, Техас,  Калифорни муж улсуудын 15 хотод ажил хаяхаар төлөвлөсөн байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын сүүлчээр Конгрессын хоёр танхимд үг хэлэхдээ нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 доллар болгож нэмэгдүүлэхээ амласан юм. 


Одоогийн байдлаар АНУ-д нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 7 доллар 25 цент байгаа юм. Энэ хэмжээг 2025 он гэхэд 15 доллар болгож аажмаар нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг тус улсын Ардчилсан нам нэгдүгээр сарын сүүлчээр Конгресст өргөн барьжээ. 



Холбоотой мэдээ