ДЭМБ “Sinopharm” компанийн коронавирусний вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-08 09:15:21

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ БНХАУ-ын “Sinopharm” компанийн коронавирусний эсрэг вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ.


Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт болсон хэвлэлийн хурлын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Ингэснээр Хятадын вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан “COVID-19”-ийн 6 дахь вакцин болжээ.


ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, энэхүү алхам нь олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусний вакцины жагсаалтыг өргөжүүлж байгаа аж. Түүнчлэн улс орнуудад “Sinopharm”-ийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байна.


ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвлөсөн вакцины жагсаалтдаа АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин, Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen", Америкийн "Moderna" компани, мөн Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.  



Холбоотой мэдээ