Отроор яваа малчид аль ойр байгаа суурин дээр очиж вакцинд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-07 15:00:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 19 сумын 46 цэгт 250 гаруй эмч мэргэжилтнүүд иргэдийг вакцинжуулахаар ажиллаж байна.  

2021 оны 5 дугаар сарын 6-ны 23.00 цагийн байдлаар вакцины эхний тунд 34037, хоёр дахь тунд 4270 иргэн хамрагдаж, өссөн дүнгээр 38307 иргэн коронавирусний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй оролцоод байгаа юм. Аймгийн хэмжээнд дөрвөн удаагийн татан авалтаар 76777 хүн/тун вакциныг тээвэрлэн авчирч, иргэдээ дархлаажуулах ажил 4 дэх өдрөө үргэлжилж байна. Вакцинжуулалттай холбоотойгоор иргэдийн дунд түгээмэл асуулт олон байгаа бөгөөд аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга М.Золзаяа хариулт өглөө.

-Түр оршин суугч вакцинд хамрагдах уу?

-Түр оршин суугчид вакцинд харьяалал харгалзахгүй хамрагдана. Халдвар хамгаалалын дэглэмээ баримтлан вакциндаа хамрагдахыг зөвлөж байна. 

-Ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэд вакцинд хэрхэн хамрагдах вэ?

-Гэрийн ажиглалт, тусгаарлалт, тусгаарлах байранд байгаа иргэд заасан цэгүүдэд очиж вакцин хийлгэх боломжгүй байгаа тул явуулын баг ажиллаж, дархлаажуулалтад хамруулна.

-Отроор яваа малчид вакцинд яаж хамрагдах вэ?

-Отор хийж байгаа газрынхаа аль ойр байгаа суурин дээр очиж вакцинд хамрагдаж болно.

Холбоотой мэдээ