Бразилд халдвар авсан хүний тоо 15 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-07 12:43:22

БРАЗИЛИА. /Reuters/. Бразилд коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 73 380-аар нэмэгдэж, 15 003 563 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Сүүлийн 24 цагт 2550 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 416 949-т хүрчээ. 13.5 сая хүн халдвараас эдгэрсэн байна. Тус улсад халдварын 1 сая орчим идэвхтэй тохиолдол бүртгэгджээ.


Бразил халдварын тохиолдлын тоогоор АНУ /32.6 сая тохиолдол/, Энэтхэгийн /21 сая/ дараа гуравдугаарт, нас барсан тохиолдлын үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм.


Холбоотой мэдээ