Говьсүмбэр аймаг байгуулсан түүхт өдөр тохиож байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-06 16:39:00

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Одоогоос 27 жилийн өмнө 1994 оны 5 дугаар сарын 6-нд Монгол Улсын Их Хурлын "Аймаг сум байгуулах тухай" 32 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийг байгуулж аймаг, сумын хилийн цэсийг тогтоож байжээ.

Тус аймаг Сүмбэр, Баянтал, Шивээговь гэсэн гурван сум, 18008 хүн амтай. Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг дөрвөн аймгийн есөн сумтай хиллэж байна.

Ташрамд дурдахад, зэргэлдээх аймаг сумын иргэд тус аймагт ирж, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас гадна хүүхдүүдээ ерөнхий боловсрoлын сургуульд сургадаг аж.

Холбоотой мэдээ