Ажил хайж буй иргэдэд 9 төрлийн мэргэжлийг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-06 15:16:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй иргэдийг үнэ төлбөргүй мэргэжил эзэмшүүлэх сургалтад бүртгэж байна.

Сургалтаар тогооч, үсчин, хүнд машин, механизмын оператор, барилгын мужаан, санхүүгийн бүртгэл, тооцооны туслах ажилтан, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, барилгын засал чимэглэл, гагнуурчин, цэцэрлэгийн туслах багш зэрэг 9 төрлийн мэргэжил олгох аж.

Тухайн сургалтад нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн чадвартай иргэн, хорих ангиас суллагдсан иргэн, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 6 сараас дээш хугацаанд бүртгэлтэй ажил хайж байгаа хүмүүс цахимаар болон утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.  

Бүртгэл энэ сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд 99428586 утсаар, эсвэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын фэйсбүүк хуудсаар бүртгүүлнэ.

Холбоотой мэдээ