Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгыг үргэлжлүүлэн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-06 13:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 16 байршилд төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гацаад байна.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороонд ажиллалаа.


Тухайлбал, ХУД-ийн “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо 2000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй ч улсын цэцэрлэггүй.


Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга 90 хувьтай баригдсан ч өнгөрсөн оноос хойш ажил нь зогсоод байгаа. Барилгыг энэ онд барьж дууснагэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр дурдлаа.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ухаад орхисон нүх, дутуу барилгаас болж хүүхдүүд бэртэж гэмтэж болзошгүйг анхаарч, тэдгээр барилгын ажлыг үргэлжлүүлэх чиглэл өгөв.

Холбоотой мэдээ