55-аас дээш насны иргэдийг дархлаажуулах ажил өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-05 12:52:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 55-аас дээш насны ахмадуудыг дархлаажуулах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Тус аймгийн хувьд 5461 тун вакцин татан авч өнгөрсөн сарын 7-ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын алба хаагчид болон худалдаа эрхлэгчид, нийтийн тээврийн жолооч нарт вакцины эхний тунг хийсэн.

Энэ сарын 2-ны өдрөөс вакцины хоёр дахь тунг хийж байгаа бөгөөд бусад хүмүүсийг дархлаажуулах ажил өнөөдрөөс аймгийн хэмжээнд эхэлж байна.

Одоогоор 20400 хүн тун вакцин татан авчээ. Үүнээс 6600 тунг нь хөдөө сумдад хуваарилсан байна.

Өнөөдрөөс 55-аас дээш насны ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг суурь өвчтэй хүмүүс, зах, худалдааны төв болон үйлчилгээний төвийн ажилтнууд, зочид буудал, ресторан, зоогийн газрын ажилтнууд, бүх тээврийн хэрэгслийн жолооч нар, шатахуун түгээх станцад ажиллах хүмүүс, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дархлаажуулна.

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймагт 18-аас дээш настай 71800 иргэн цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдана гэсэн тооцоо гараад байгаа юм.

Холбоотой мэдээ