Үндэсний бичиг үсгийн баяр энэ сарын 9-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-03 22:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баяр энэ сарын 9-нд тохионо. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. 


Энэ хүрээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн зэрэг олон төрлийн ажлыг зохион байгуулдаг.


“COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэмийг тогтоон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг түр хугацаагаар хориглоод буй энэ жилийн хувьд цаг үетэйгээ уялдан онцлог байдлаар тэмдэглэж байна.


Үндэсний бичиг үсгийн баярт зориулан 21 аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс зохиож буй ажлыг танилцуулж байна. 




Холбоотой мэдээ