Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд шатарчид оролцохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо ирэх сарын 1-10-нд хайбрид хэлбэрээр зохион байгуулах Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулахгүй байхаар шийдвэрлэв.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 4 дүгээр сарын 25-нд дуусах байсан “Хөл хорионы дэглэм”-ийг сунгаж, 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.
Улсын
онцгой комиссоос Засгийн газрын 105 дугаар тогтоолын дагуу хөл хорионы үеэр
ажиллах төрийн болон хуулийн этгээдийн талаар гаргасан жагсаалтад тэмцээн
уралдаантай холбоотой зөвшөөрөл тусгагдаагүй, мөн халдварын тоо их байгаа
үед тэмцээн уралдаан зохион байгуулах боломж байхгүй. Хүний амь
нас, эрүүл мэнд, мөн улс орон, ард иргэдийн аюулгүй байдалтай
холбоотой асуудал учир хатуу дэглэмтэй хөл хориог тогтоохоос өөр аргагүй байна
гэсэн хариуг МШХ-нд өгчээ.
Иймд
МШХ-ны гишүүн шатарчид, эцэг эхчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд
тавьж уг тэмцээнд оролцохгүй байх шийдвэрийг ийнхүү гаргаж байгаа аж.