“Time” сэтгүүл анх удаа хамгийн нөлөө бүхий 100 компанийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-28 11:12:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Time” сэтгүүл анх удаа хамгийн нөлөө бүхий 100 компанийн жагсаалтыг гаргажээ. Шинэ жагсаалтад "урагш хөгжин дэвших чухал замыг тодорхойлоход тусалдаг" компаниуд багтсан гэж редакцын зөвлөл болон шинжээчид үзэж байна.


Энэхүү жагсаалтыг гаргахдаа “ямар компаниуд ирээдүйг тодорхойлж буйг харгалзжээ". Энэ асуулт бол “Time”-ийн нөлөө бүхий 100 компанийн анхны жагсаалтын гол цөм юм. Ийнхүү бид мөнгөний ирээдүйг тодорхойлон криптовалютад шилжих шилдэг аргуудыг боловсруулж байгаа технологийн гарааны компаниудаас эхлээд маргааш ба өнөөдрийн вакциныг бүтээж буй эмийн үйлдвэрийн аваргууд хүртэл 100 компанийг багтаасан төрөлжсөн жагсаалт гаргалаа" гэж тус сэтгүүл онцолжээ.


Хамгийн нөлөө бүхий компаниудын жагсаалтыг "Анхдагчид", "Лидерүүд", "Шинийг санаачлагчид", "Аваргууд", "Сүйтгэгчид" гэсэн таван ангилалд хуваасан бөгөөд тус бүрт нь 16-21 компани багтсан байна.


Уг жагсаалтад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зах зээлд байр сууриа хэдийнээ эзэлчихсэн “Facebook”, “Twitter” компаниуд, сүүлийн жилүүдэд алдаршсан "TikTok", "Zoom", "Clubhouse" зэрэг нийгмийн сүлжээнүүд багтжээ.


Түүнчлэн Америкийн технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google”, “Microsoft”, “Amazon”, Илон Маскийн “Тесла”, “SpaceX” компаниуд, цар тахал дэгдээд буй энэ үед коронавирусний вакциныг бүтээж, үйлдвэрлэж буй эмийн томоохон компаниуд болох Америкийн “Moderna”, “Johnson & Johnson”, Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум оржээ. Тэдэнтэй хамт энэхүү жагсаалтад мөн эрчим хүч, санхүү, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, тоглоом, тавилга, спортын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд багтсан байна.


“Time” сэтгүүл мөн Хятадын “Alibaba”, “Huawei”, Японы “Sony Group”, Өмнөд Солонгосын “Samsung”, Америкийн видео стриминг үйлчилгээний “Netflix”, Шведийн хөгжмийн платформ “Spotify” болон “Disney” кино студыг хамгийн нөлөө бүхий компаниудын тоонд оруулжээ.



Холбоотой мэдээ