Дүрслэх урлагийн музей: Өндөр гэгээний мутрын дардас

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-28 09:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр гэгээний гэгдэх алганы дардас ховор нандин дурсгалт үзмэр болон Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музeйд хадгалагдаж байна.

 

Тус дардас нь XVIII зууны үетэй холбогдох бөгөөд хадган дээр шороон будгаар дарсан байна.


Эрт үеэс Дорно дахины их мэргэдийн гарын алга болон хөлийн дардсыг буулгаж, чулуунд сийлж үлдээх ёсон нэлээд байв. Энэ нь бурхан багшийн үеэс багшийг шүтэх ёсноос өргөн дэлгэрчээ. Ялангуяа таалал төгсөх Богд, хувилгаадын биеэс баримт авч үлдэх нь шүтээн сахиус болж байдаг тул нэн хүндтэй дурсгалд тооцогддог.

Холбоотой мэдээ