Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-25 19:14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаж буйтай холбогдуулан төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 


Төр, нутгийн захиргаа, төрийн болон улсын өмчит, орон нутгийн өмчит газар, компаниудын (ОНӨАТГ) үйл ажиллагаа хамгийн бага түвшинд зогсолт хийнэ. Нэн шаардлагатай гарцаагүй тохиолдолд тухайн салбарын сайдын тушаал, албан бичиг, эсхүл нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно гэв. Нэг ёсондоо УОК, дүүргийн онцгой комиссоос бусад, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдлээ.


Холбоотой мэдээ