Баян-Агт суманд коронавирусний халдвар зөөвөрлөгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-24 18:30:23

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ суманд нэг тохиолдол нэмэгдэж, Баян-Агт суманд халдвар зөөвөрлөгдсөн байна. Баян-Агт суманд нийслэлээс буяны ажилд оролцохоор ирсэн хүмүүсийн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан аж.

Аймгийн хэмжээнд халдвар авсан 76 хүний 71 нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар  Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Бугат, Сэлэнгэ, Баян-Агт сумын таван иргэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хөнгөн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Холбоотой мэдээ