Хилийн дагуух аймгуудад 300 мянган юанийн хамгаалалтын хэрэгсэл хандивлана

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-23 14:50:03

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол, Хятад хоёр улсын коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас манай улсын Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймаг болон Замын-Үүд суманд нийт 300 мянган юанийн үнийн дүн бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлахаар шийдвэрлэсэн байна.

 Талууд холбогдох бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд энэ сарын 27-ны өдөр Замын-Үүд-Эрээн болон Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монголын талд хүлээлгэн өгөхөөр тохиролцов.

Монгол, Хятадын хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа ба цар тахал гарснаас хойш хоёр орны хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.  

Холбоотой мэдээ