Усчин-аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-06-17 14:31:44

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн усчин-аврагч, шумбагчдыг бэлтгэх сургалтыг Усан спорт сургалтын төвд зохион байгууллаа.

Усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтад 20 аймгийн 81 аврагч хамрав. Эдгээр аврагчид өнөөдөр нээлттэй хичээл хийж, ОБЕГ-ын удирдлагуудад сурч, мэдсэнээ тайлагнан, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авсан юм.

Энэ удаагийн сургалтаар аврагчид 3-4 төрлөөр сэлэлт хийх, гол, нууранд хэрхэн хүний амь нас аврах, усанд эндсэн хүнийг хэрхэн гүнээс гаргаж авах, хүн үүрээд уснаас хэрхэн гарах, усан дотор хоорондоо дохиогоор хэрхэн ойлголцох зэрэг арга техникийг эзэмшив.

Ж.Болор

Холбоотой мэдээ