Хүнсний дэлгүүрүүдийг 08.00-18.00 цагийн хооронд ажиллуулахаар зохицуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-21 19:17:19

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын хүнсний дэлгүүрүүдийг өнөөдрөөс эхлэн 08.00-18.00 цагийн хооронд ажиллуулахаар Онцгой комиссоос зохицуулалт хийлээ.

Түүнчлэн зөвхөн хүнсний тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичигтэй машинуудыг хот дотор явуулж байна. Хэрлэн голын урд байдаг Булган, Баянтүмэн, Хэрлэн сумын харьяат Дэгт, Мөнхөт орчмын айлуудад зориулж, түр хугацаагаар хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлжээ. 

Хөлөнбуйрын постоор өдөрт 20-30 машин хүнс, барилгын бараа материал тээвэрлэн орж ирж байгаа аж. Эдгээр машины жолооч нарт тусгайлан байгуулсан ажлын хэсгүүд хяналт тавьж, ачаа барааг нь буулгах, жолооч нарыг тусгаарлалтын байранд хүргэх, эсвэл Баянтүмэнгийн пост хүртэл хүргэж өгч буцаах зэргээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ