Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-21 17:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд өнөөдөр 9:00-15:21 цагт 13 байршилд дуудлага худалдааг цахимаар зохион байгууллаа.


Үүнээс 8 байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүсэлт ирүүлсэн ялагч тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.


Худалдаа үйлчилгээний зориулалтаар: 

- Багануур дүүргийн I дүгээр хороонд байрладаг Титэм мандал хэсгийн урд 0.1 га,

- Багахангай дүүргийн I дүгээр хороонд байрладаг Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га,

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

- Налайх дүүргийн V хороонд байрладаг Гандан уулын урд талд 0.5 га,

Үүрэн холбооны станцын зориулалтаар :

- Сонгинохайрхан дүүргийн XXI дүгээр хороонд байрладаг Ар гүнтэд 100 м²,

- Чингэлтэй дүүргийн XIX хороонд байрладаг Яргайтын зуслан орчимд 64 м²,

- Чингэлтэй дүүргийн XIX хороонд байрладаг Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м²,

Шатахуун түгээх станцын зориулалтаар: 

-Хан -Уул дүүргийн XIV хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2га,

Орон сууцны зориулалтаар 

- Хан-Уул дүүргийн XXI хороонд байрладаг Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус ялагч тодорсон байна.

Холбоотой мэдээ