ОХУ-ын машин үйлдвэрлэлийнхэн цахим уулзалтад урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-21 17:12:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын машин үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл манай улсын бизнес эрхлэгч, ААН-үүдтэй харилцах хүсэлтээ бизнесийн төлөөллийн байгуулага МҮХАҮТ-аар дамжуулан уламжилжээ.


Улмаар МҮХАҮТ ОХУ-ын "Соложи Эксперт" групптэй хамтран Монгол-Оросын машин үйлдвэрлэлийн салбарын анхдугаар цахим уулзалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар болов. 


Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дээрх цахим уулзалтад ОХУ-ын машин үйлдвэрлэлийн салбарын ААН-үүд оролцож, уулзалтын нээлтийн ажиллагааны дараа компаниуд хоорондоо ганцаарчилсан уулзалтууд хийх аж. Иймд тус уулзалтад оролцож хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож шинэ түнштэй болох сонирхолтой ААН-үүдийг өргөнөөр оролцохыг МҮХАҮТ-аас урьжээ. 


Холбоотой мэдээ