СБД-ийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-09-30 11:09:11

Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан 225 дугаар цэцэрлэгийнхээ нээлтийг өчигдөр хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн нээлтэд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ, “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь бид дүүрэгт хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар иргэдээс асуудаг. Тэгэхээр ийм сайхан цэцэрлэг баригдсан нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Цэцэрлэг барихад газраа чөлөөлж өгсөн иргэн Б.Тулгаад талархлаа илэрхийлье” гэв. 

Тус цэцэрлэг нь 240 хүүхдийн ортой хэдий ч 16, 18 дугаар хорооны 0-5 насны 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох аж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд