Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол нэмж батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-20 17:11:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол өнөөдөр хоёроор нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 5 боллоо.

Тодруулбал, энэ сарын 19-ний өдрийн орой Улаанбаатар хотоос нэг машинаар зорчиж ирсэн 22-66 настай 3 иргэнийг аймгийн Авто тээврийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарчээ. Улмаар өнөөдөр өглөө PCR шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээний хариу дөнгөж сая гарсан бөгөөд халдвартай болох нь батлагдсан аж.  

Холбоотой мэдээ