Төрийн 16 мянган албан хаагчийг Астразенека вакцины хоёр дахь тунд хамруулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-04-20 12:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Астразенека вакцины эхний тунг хийлгэсэн 16 180 төрийн албан хаагчийг өнөөдөр хоёр дахь тунд хамруулахаар ажиллаж буйг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Эдгээр төрийн албан хаагч нь цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд оролцож буй юм.


Тодруулбал, Астразенека вакцины 150 мянган тунг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг хамруулсан юм. Дээрх албан хаагчдыг вакцины хоёр дахь тунд хамруулахаар Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж байна.



Холбоотой мэдээ